Өнөөдөр болох үйл явдлууд


Гуравдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа” уулзалт болно.

09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Соёлын өвийг судалж, хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

09.00 цагт “Туушин” зочид буудалд Нийслэлийн Байгаль орчны газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Дэлхийн нөөцийн хүрээлэн хамтран “Хурдасгуур” хөтөлбөрийн II шатны нээлтийн семинар зохион байгуулна.

10.00 цагт “Новотел” зочид буудалд "5А" буюу Авлига, Ажилгүйдэл, Авто замын түгжрэл, агаарын бохирдол, Архидалт форум болно.

11.00 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хуучин барилгыг буулгаж, шинээр барьсан орон сууцны түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 325044, 88104671

11.00 цагт “Хархорин” худалдааны төвд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, албан хаагч хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг сурталчилна. Утас: 99127029

14.00 цагт Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн II байранд “Comparative Studies in Higher Education: Linguistics and Culture in the Era of Globalization” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

14.30 цагт МУИС-ийн Номын санд “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн нээлт болно.

15.00 цагт БСШУСЯ-нд Ё.Баатарбилэг сайд сурах бичиг үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Утас: 99012549

16.00 цагт БСШУСЯ-нд Ё.Баатарбилэг сайд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Утас: 99012549

19.00 цагт УДБЭТ-т “Дэлхийн театрын өдөр”-т зориулсан Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн тоглолт болно.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт “Санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” болно.

11.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс Сингапурт бүртгэлтэй “TJBCO” ХХК Тавантолгойд хууль бус олборлолт хийж байгаа талаар мэдээлнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх талаар мэдээлнэ.

12.00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх