Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 22 256

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод үргэлжилж байна. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал озэки /арслан/ Точиношинийг давж, 12 даваагаа авсан бол аварга Какүрюү озэки Такаясүд ялагдлаа. Какүрюү аварга есөн даваатай болсон бөгөөд сүүлийн гурван өдрийн хоёрт нь уналаа.

Энэ өдөр Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа.

Хаврын тэмцээнийг 12 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 12 даваатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров 11 даваа, нэг унаатай удаалж байна.

Мөн озэки Такаясү, Гоэйдо нарын дөрвөн бөх 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх