Нурсултан Назарбаeв огцорлоо

Дэлхий Admin Today 2019 03 сар 20 200

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорлоо. 

"Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа" гэж тэрбээр үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Одоо Казахстан улсын Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын сенатын танхимын дарга Касым-Жомар Токаев ерөнхийлөгчийн сонгууль явуулах хүртэл гүйцэтгэнэ. 

Түүний огцрох болсон шалтгаан тодорхойгүй байна. 

Гэхдээ тэрбээр огцорсныхоо дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, "Нур Отан" намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэнэ.

Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчийн албыг 1990 оноос хойш хашсан билээ. Тэрбээр 2015 онд таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон юм. 

 

Нурсултан Назарбаев Казахстаны төрийн тэргүүний суудлаас бууснаар түүхийн бүхэл бүтэн эрин үе төгсгөл болж, бүх салбарт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх