БНАСАУ, ОХУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлнэ

Дэлхий Admin Today 2019 03 сар 18 626

БНАСАУ болон ОХУ өндөр түвшний гэрээ хэлэлцээг бэхжүүлж, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ ням гарагт мэдээлэв.

Энэ долоо хоногийн пүрэв гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Иль болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Игор Моргулов нар Москва хотноо уулзаж, дээрх хэлэлцээрийг байгуулсан байна.

"Талууд өндөр түвшний гэрээ хэлэлцээ болон улс төрийн салбарын харилцан солилцоог нэмэгдүүлж, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Солонгосын хойг болон олон улсын тавцан дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон" гэж “KCNA” агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийн харилцан айлчлалын 2019-2020 оны төлөвлөгөөнд мөн гарын үсэг зурсан байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, өндөр түвшний гэрээ хэлэлцээ гэдэг нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад хийх айлчлалыг илтгэж байж магадгүй ажээ. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх