ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, М.Намуун нар өрсөлдөгчөө яллаа

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 13 281

Казакстан улсын нийслэл Астана хотод өчигдөр Олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Марина Волновагийн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус олон улсын тэмцээнд  эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчид оролцож байна. 
Багийн бүрэлдэхүүнд: 
Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Галтбаатар нарын удирдлага дор
54-кг-д М.Нандинцэцэг ОУХМ
57-кг-д Т.Болортуул ОУХМ
48 кг-д О.Жаргалан СМ
48-кг-д Л.Алтанцэцэг СМ
51 кг-д М.Энхжаргал СМ

64 кг-д У.Шинэцэцэг СМ

60 кг-д М.Намуун ОУХМ 
69 кг-д Э.Эрдэнэтуяа СМ
75 кг-д М.Мягмаржаргал СМ нар оролцож байна. 

Өчигдөр манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун нар Узбeкстаны боксчдыг ялж дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр Л.Алтанцэцэг Украйнтай, М.Энхжаргал Узбeкстан, Т.Болортуул Казахстан, У.Шинэцэцэг Казах, М.Мягмаржаргал Казахтай тус тус тоглоно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх