Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ


Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.
 
Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авах юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх