“МЮ” Фелипе Коутиньог онилов

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 12 512

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” баг энэ зуны наймааны цонхны үеэр Испанийн “Барселона”-гийн хагас хамгаалагч Фелипе Коутиньог авах бодолтой байгаа гэнэ. Английн багийн төлөөлөгчид бразил тоглогчийн төлөө Каталонийн багт 115 сая евро санал болгоход бэлэн аж. 

Коутиньо гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтахгүй байгаа учраас үүнийг нь Улаан чөтгөрүүд ашиглахаар шийджээ. Коутиньо өнгөрсөн жилийн зун “Ливерпүүл” багаас “Барса”-д очсон билээ. “МЮ”-аас гадна түүнийг Францын “ПСЖ” сонирхож байгаа сурагтай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх