Венесуэлийн эрх баригчдыг халж сэлгэх зорилготой эвсэл байгуулна гэв

Дэлхий Admin Today 2019 03 сар 04 581

Венесуэлийн эрх баригчдыг халж сэлгэх зорилготой эвсэл байгуулахыг зорьж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ. 

“Би Мадурогийн дэглэмийг өөрчлөх, авлигад автсан засаглалыг халах хэмжээний өргөн хүрээтэй, томоохон эвсэл байгуулахыг зорьж байна. Бидний хийхийг зорьж буй зүйл бол энэ” хэмээн тэрбээр “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлчээр өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаад байсан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн бослого бүтэлгүйтсэн тухай Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна.

"Х.Гуайдо олон улсын дэмжлэг хүссэн нь түүний сул талыг харуулж байна. Сарын өмнө тэрбээр жагсаал цуглаан хийж, ярилцлага өгч, олон улсын тусламжийн кампанит ажлыг зохион байгуулаад зогсохгүй өөрийн талыг баримтлагчиддаа урам зориг өгөхийн тулд тоглолт хийсэн хэдий ч түүний хүсэл зориг нуран унасан юм. Цэргүүдийн цөөнх нь түүний талд орж, хүмүүнлэгийн тусламжийн дийлэнх нь Венесуэлд нэвтэрч чадаагүй юм. Харин арми Н.Мадурогийн хяналтад байсаар байна” гэж Германы “Frankfurter Allgemeine” сонинд бичжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Дорж 2019 03 сар 04

Сайн байцгаана уу бидний цөөхөн монголчуудаа энэ нийтлэлийг уншаад нэг сонин сэтгэгдэл төрөөд байна манай улс төрчид учраа олохгүй бол удахгүй хоёр хөршийн маань нэг нь ийм санаачилга гаргавал бид яах вэ хариулах хүн байна уу