Гэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоороо унах гэж байжээ


Зургаан настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожлон үлдээснээс амь насаа алдах дөхсөн тохиолдол гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага өнгөрсөн пүрэв гариг буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:25 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 16:44 цагт очжээ.

Аврагчид шуурхай ажиллан, зургаан настай Э хүүг цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх