Талбайн ногоон байгууламж руу шээж танхайрсан залууг хахуулын хэргээр шүүнэ


Өнгөрсөн онд Төв талбайн ногоон байгууламж руу биеэ засаж танхайрсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгасан билээ.

Тэгвэл Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг хамт шалгасан юм.
Тэднийг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна.

Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байжээ. Бүр тодруулбал, Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг  эд мөрийн баримт болгон хураан авсан.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Тодруулбал, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм.

Н.Раднаасэд нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх