МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшин томилогдлоо


МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр өглөөний 05 цагт  Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.   

Өнөө жил МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, О.Амартүвшин олонхийн санал авчээ.

О.Амартүвшин 2005 оноос Увс Хүнс Компаний Захиралаар ажиллаж бизнесийнхээ гарааг эхэлсэн бөгөөд UFC группийн үүсгэн байгуулагч юм.  2007 оноос UFC группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын даргаар томилогдон ажиллаж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх