С.Өлзийхүүд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ

Урлаг, Спорт Admin Today 2019 02 сар 02 388

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд болно.

С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьжээ.

Тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод”, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн “Буудлын авхай” жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Нинжин сэтгэл”, “Хөгжилтэй өдөр”, “Такси”, “Хөгжилтэй дүр”, “Гацуурхан” зэрэг олон кино уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх