Сар шинийн барилдааны бүртгэл эхэллээ

Урлаг, Спорт Admin Today 2019 02 сар 02 317

 “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн битүүний барилдаанд 256 бөх зодоглоно. Барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох сар шинийн битүүний барилдаан улсын  их баяр наадмын дараа орох бол хамгийн үзүүштэй, том барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Бүртгэлийг Бөхийн өргөөнд хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. 

1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан битүүний барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болно. Энэ жил 56 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ барилдаанд анх Дархан аварга Ж.Мөнхбат, заан цолтойдоо түрүүлж байжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх