Бразилд далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

Дэлхий Admin Today 2019 02 сар 01 551

Өнгөрсөн долоо хоногт Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жирайс мужид “Vale” компанийн уурхайн далан нурсны улмаас амиа алдсан хүний тоо 110 хүрч, 238 хүн сураггүй байгаа тухай тус улсын Иргэний хамгаалалтын газрын төлөөлөгч мэдээлэв.

Иргэний хамгаалалтын газрын мэдээлэлд тэмдэглэснээр, амиа алдсан хүмүүсээс 71 иргэний хэн гэдгийг нь тогтоогоод байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Брумадиньо сууринд үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн “Vale” компанийн уурхайд гарсан дээрх осол нь Бразилын түүхэн дэх хамгийн харамсалтай ослуудын нэг болсон юм.

“Уурхайн ажиллагаа зогссон хэдий ч татвараа үргэлжлүүлэн төлж, хохирогчдын гэр бүлийнхэнд 100 мянган реал буюу 36 мянган ам.долларыг хандивлана” гэж “Vale” компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Харин ойр дотны нэгнээ алдсан хүмүүсийн хувьд дээрх амлалтыг зохисгүй хэмээн үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх