НӨАТ-ын мөнгө иргэдийн дансанд орсон байна


Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө өчигдөр оройноос эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ.

Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх эхлээд орох бол иргэдийн олонх нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ  өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусах ажээ.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт хэлбэрээр энэ онд нэг удаа ийнхүү авч байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2018 онд иргэдэд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэж өгсөн компаниудыг “Мобиком корпораци” тэргүүлсэн бол “Номинтав трейд”, “Юнител”, “Петростар”, “Монос-Улаанбаатар”, “Миний дэлгүүр”, “НИК”, “Алтан жолоо трейд”, “Моннидер” зэрэг компани удаалжээ. 

ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон дээрх есөн компанид өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2017 онд 497,000 татвар төлөгчид 35.1, 2018 онд 654,000 татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх