Байнгын хороо УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ

Улс төр Admin Today 2019 02 сар 01 239

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу өнгөрсөн сарын 31-нд хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэх болсон юм. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх