Сар шинийн баярт зориулсан Цуврал барилдаан өнөөдрөөс эхэллээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 31 268

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-нд битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.  Буянт Ухаа спорт цогцолборын кассаар уг барилдааны тасалбарыг худалдаалж байгаа бөгөөд нэг хүнд хоёр тасалбар зарж байгаа юм байна. Тасалбар авахдаа иргэний үнэмлэхтэй очих шаардлагатай аж. 

Бусад барилдаанууд Бөхийн өргөөнд болно. 

2019.01.31-нд 12 цагаас өсвөр бөх нийтийн монгол шандастны барилдаан

2019.02.01-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан

2019.02.02-нд Дашчойлон хийдийн Майдар бурханы авшиг түгээх баяр аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.

 
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх