Сар шинийн цуврал барилдааны хуваарь

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 29 336

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн цуврал барилдаан энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ. МБӨ-нд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш барилдаан болоогүй билээ.

Уламжлал ёсоор зургаан цуврал барилдаан болно.

2019.01.31 нд 12 цагаас өсвөр бөх болон нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003.01.01-ээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

2019.02.01-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

2019.02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.

Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019.02.04-нд 12 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдах болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх