Д.Трамп Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайдыг хүлээн авч уулзана

Дэлхий Admin Today 2019 01 сар 29 347

Худалдааны асуудлаар хоёр талт яриа хэлэлцээ хийхээр энэ долоо хоногт Вашингтон хотыг зорьж буй Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ-г АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч уулзах бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.
“Эдгээр уулзалтаас бид мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрнэ гэж би үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

АНУ, Хятадын худалдааны ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-31-нд Вашингтонд болох юм. Америкийн талаас тус уулзалтад  АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Худалдааны сайд Уилбур Росс, Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу болон Үндэсний худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Питер Наварро нар оролцох аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх