Японд их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан анхааруулга өглөө

Дэлхий Admin Today 2019 01 сар 28 911

Японы зүүн болон баруун нутгийн уулархаг хэсгүүдээр их хэмжээний цас орсон талаар тус улсын Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Агаарын хүйтэн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Япон тэнгисийн ойролцоох нутгууд, ялангуяа Номхон далайн эрэг орчмын уулархаг нутгууд их хэмжээний цасанд хучигджээ. Өнгөрсөн ням гарагт тус улсын төв хэсгийн Нигата мужийн Юзава хотод цасны зузаан 1.8 метр хүрсэн гэж Ус, цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна. 

Мөн Японы хойд нутгийн Канто бүс нутаг болон Нигата, Нагано мужуудад 15 сантиметр хүртэл хэмжээний цас орох төлөвтэй байгаа бол Кинки бүс нутагт 10 сантиметр зузаан цас унах төлөвтэй байна гэж албан хүмүүс мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор цаг уурын мэргэжилтнүүд хүчтэй цасан шуурга, аянга цахилгаан, цасан нурангиас болгоомжилж, эдгээрээс үүдэлтэй замын хөдөлгөөн түгжрэлд бэлтгэлтэй байхыг иргэддээ анхаарууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 01 сар 28

ЭНХБОЛД ОГЦРУУЛ ЦАС ОРНО ГЭЖИЙШ ДЭЭ МАНАЙХААН

мм 2019 01 сар 28

Манай монголын цас тэнд орчихжээ найз бид2 адилхан боджээ

НАЙЗ 2019 01 сар 28

манай цас япон руу явчихчил дээ