Гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар алтан медаль хүртлээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 28 342

30 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн тэмцээн энэ сарын 24-27-нд Красноярскт үргэлжилж байгаа билээ. Уг тэмцээнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. С.Цэрэнчимэд шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов. Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв. Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх