Алба хааж байсан цэрэг нас баржээ


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг өчигдөр гарчээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хааж байсан цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан иржээ.

Тэрээр өглөөний гүйлтэндээ гуйж байгаад ухаан алдаж унан, улмаар бөөлжиж байгаад нас барсан байна. 

Албаныхан энэ мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа гэв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх