“Барс” захад хугацаа нь дууссан майонез худалдаалж байжээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Барс-1" худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэний П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авч мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд иргэдийг худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх