АНУ Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг илгээнэ

Дэлхий Admin Today 2019 01 сар 23 551

АНУ-ын эрх баригчид “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай албан ёсны хүсэлтийг Канад руу илгээхэд бэлэн байна. Энэ тухай Канад улсаас АНУ-д суугаа Элчин сайд Дэвид Макнотоны мэдэгдсэнийг “The Globe and Mail” сонинд мэдээлжээ.

Канадын дипломат төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг АНУ илгээхэд бэлэн байгаа хэдий ч хүсэлтийг хэзээ илгээх нь тодорхойгүй байгаа аж. Канад улс тус хүсэлтийг энэ сарын 30-наас өмнө авах ёстой бөгөөд шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг нэг сарын дотор гаргах ёстой юм байна.
“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Ванкувер хотод баривчлан саатуулсан. Түүнийг Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасан бөгөөд хожим нь батлан даалтаар сулласан юм.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН 2019 01 сар 23

ЭНЭ АВГАЙ ХЭДЭН ХҮНТЭЙ ТЭНЦЭХ ҮНЭТЭЙ АВГАЙ ВЭ? ХЯТАДУУД ХАРИУД НЬ ХИЧНЭЭН ХҮНИЙГ БАРИВЧЛАВ? ҮНЭТЭЙ АВГАЙ ЮМ АА.