Венесуэлд зэвсэг хулгайлсан цэргийн албан хаагчдыг баривчилжээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 23 562

Үндэсний гвардын байрнаас зэвсэг хулгайлсан хэрэгт оролцсон цэргийн 27 албан хаагчийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчлан саатуулсан тухай Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельомэдэгджээ. Зохих мэдэгдлийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна.

Венесуэлийн эрх баригчид Боливарын үндэсний гвардын байрнаас зэвсэг хулгайлсан хэсэг бүлэг цэргийн албан хаагчийг өнгөрсөн даваа гарагт баривчлан саатуулжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг бослого гаргахыг завдаж байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Түүнчлэн Венесуэлийн төрийн тэргүүнийг түлхэн унагаах, үндсэн хуулийн дэг журмыг сэргээхийг уриалж буй Үндэсний гвардын нэгэн түрүүчийн дүрс бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх