“Барселона” долоо дараалан ялалт байгуулжээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 22 620

Испанийн Ла лигийн 20 дугаар тойрог үргэлжилж байна. “Барселона” өөрийн талбай дээр “Леганес” багийг хүлээн авч, 3:1-ийн харьцаатайгаар хожсон аж. Дембеле, Суарес, Месси нар гоолдсон гэнэ. Ийнхүү “Барса” Ла лигт долоо дараалан хожил байгуулав. Каталончууд 46 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд араас нь нэхэж байгаа Мадридын “Атлетико”-гоос таван оноогоор илүү байгаа юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх