БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 22 1832

18 настай охин хумсаа мэрэн сууна. Тэрбээр БНСУ-ын хамгийн алдартай спортын төрөл болох тэшүүрийн спортын эмэгтэй тамирчдын дундаас бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн дарамтад өртсөн олон эмэгтэйчүүдийн нэг ажээ.

“Би нэгэн удаа дасгалжуулагчийнхаа өрөөнд дуудагдан очтол тэшүүрийн ирний хамгаалалтаар намайг 10-20 удаа цохисон. Миний булчин тасарч, бие хөхөрч, арьс урагдсан. Тухайн үед ах маань гольфын клубын тамирчидтай зодолдсон байсан” гэж тамирчин А хэлжээ.

Тамирчин А-гийн “CNN” сувагт мэдээлснээр, тэрбээр энэ тухайгаа бусдад мэдэгдэхээс маш их айсан боловч дахин чимээгүй явахыг хүсээгүй аж. А дөнгөж 11 настайгаасаа эхлэн хүчирхийлэлд өртөж эхэлжээ. Тэрбээр тэшүүрийн багаа хэд хэдэн удаа орхихыг оролдсон боловч түүнийг асар их нөөц бололцоотой хэмээн ятгасан учир эргэн ирсэн байна. Түүний ээж нь охиныхоо эмчилгээний талаар орон нутгийн удирдлагуудад гомдол мэдүүлж, бусад хүүхдүүдийн эцэг эхтэй нэгдэхийг хүссэн хэдий ч түүний оролдлого амжилтад хүрээгүй байна.

“Хэрэв би дасгалжуулагчаа шүүмжилвэл миний тэшүүрчний карьер дуусна. Хэрэв би дасгалжуулагчаа гэмт хэрэгт буруутгавал их сургууль эсвэл мэргэжлийн багт элсэж чадахгүйд хүрнэ” гэж А хэлжээ.

Тэрбээр 15 настайгаасаа эхлэн бэлгийн дарамтад өртөж эхэлсэн бөгөөд шинэ эрэгтэй дасгалжуулагч нь түүний уруулын ойролцоо үнсэж, дахин дахин тэвэрч эхэлсэн ба үүнээс хойш хоёр жилийн турш түүнд хайр сэтгэлээ илэрхийлэх болсон байна. “Энэ нь надад маш заваан санагдсан бөгөөд би тэгэхэд жаахан байсан. Би үүнийг буруу бас ноцтой гэдгийг мэдэж байсан бол зөвхөн өөртөө хадгалахын оронд ээждээ хэлэх байсан” гэж А хэлээд, “Энэ талаар хэнд ч хэлж чадахгүй байсан нь намайг улам хэцүү байдалд оруулж байсан” гэжээ.

Харин Олимпын хошой аварга, тэшүүрийн тамирчин Шим Сук Хи бэлгийн дарамтад өртдөг байсан талаараа өнгөрсөн онд олон нийтэд мэдээлж, дэлхий нийтийг шуугиулсан нь өөрт тохиолдсон явдлынхаа талаар бусдад мэдэгдэх урам зоригийг тамирчин А-д өгчээ.

“Спортын салбар дахь хүчирхийлэл болон бэлгийн дарамтын талаархи хохирогчдын цуврал мэдүүлэг нь энэ салбарт тэргүүлэгч орны нэрэн дор нуугдсан гутамшигт явдлыг харуулж байна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт өндөр албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Тэшүүрийн тамирчин байсан дасгалжуулагч Ёо Жун Хюн залуу тэшүүрчдийг дэмжих бүлэг байгуулсан бөгөөд түүний эгч 14 жилийн өмнө мөн бие махбодын хүчирхийлэлд өртөж байжээ.   

Өнгөрсөн долоо хоногт Солонгосын Спорт, Олимпын хорооны тэргүүн Ли Ки Хьюн тамирчид, олон нийт болон спортын салбарыг дэмжигч бизнес эрхлэгчдээс уучлалт хүссэн билээ. Тэрбээр хэлэхдээ, бид цаашид хүчирхийллийг таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллах болно гэжээ.

Хүмүүс хүчирхийллийг “байдаг л зүйл” гэж боддог

БНСУ-ын эцгийн эрхт, хуучинсаг ёсыг өөрчлөхийг шаардсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн сэргэх үед тамирчин Шим Сук Хи болон бусад тэшүүрчид дээрх мэдэгдлүүдийг хийсэн байна.

Өнгөрсөн онд олон арван мянган Солонгос эмэгтэй зөвшөөрөлгүйгээр банзал сөхөх болон нууцаар бичлэг хийхийг эсэргүүцэж, гудамжинд жагссан билээ. Тухайн үед залуу бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгийн хатуу стандартыг мөн эсэргүүцэж байсан юм.

“Спортын ертөнцөд хүчирхийлэл болон хэл амаар доромжлох явдлыг хүмүүс байдаг л зүйл гэж боддог, тамирчид ч мөн ялгаагүй. Энэ нь тэднийг шархалуулж, хүнд байдалд оруулдаг ч тэд энэ талаараа бусдад хэлдэггүй” гэж А нэмж хэлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН 2019 01 сар 23

АЗИУД ДУНДАА СОЛОНГОС, ХЯТАД 2 ХАМГИЙН ЦАРАЙ МУУТАЙ БОЛОХООРОО ХАМГИЙН ИХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭДЭГ ГЭЖ ГАДААДЫХНЫ ЯРЬДАГ ҮНЭН БОЛОЛТОЙ. НҮҮРЭЭ БУДДАГ СОЛОНГОС ЭРЧҮҮД ТЭРИЙГЭЭ СОЁЛ ГЭЖ БОДДОГ НЬ ХАРАМСАЛТАЙ.

Zochin 2019 01 сар 22

Mongol ohiduud uursduu guij ochood solongosuudiin devsger boloh yumdaa.Deer n solongos erchuud belegiin zamiin uvchin ihtei.Manaihan solongosuudiig tseverch gej boddog baihdaa zailuul

ЗОЧИН 2019 01 сар 22

ЗАВААН ГАЖ ДОНТОНГУУД. МОНГОЛД БГАА СОЛОНГОСЧУУДЫН НИЙГЭМЛЭГ ЮУ ХИЙДГИЙГ ШАЛГА. НӨГӨӨ ШАШНЫ УРСГАЛ БГАА ЭСЭХИЙГ ШАЛГА. ЗУНЫ САРУУДАД СОЛОНГОСЫН ШҮХЭРИЙН ТАМИРЧИД МОНГОЛД ИРЖ ХӨДӨӨ УУЛАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГУУЛИАЛТ ХИЙДГИЙГ ШАЛГА.

иргэн. 2019 01 сар 22

монголд байдаг солонгос компаны захирлууд монгол охидуудыг байнга бэлгийн дарамтанд байлгадаг гэсэн..зарим нь бүр эвлэрээд нууц амраг нь болчихсон энэ тэр..монгол чинь уг нь хууль дүрэмтэй улс юм байгаа биз дээ.. муусайн солонгосчууд даварч байна шүү..одоо монголоор дүүрэн байгаа хэрэгтэй хэрэггүй с

jjj 2019 01 сар 22

baliar undesten tuuhend booluud l baisan ene solongosuud

Зочин 2019 01 сар 22

Sonin orchuulsan bna. Yamarch utgagui barag l oilgosongui

зочин 2019 01 сар 22

Ямар бїрэг юм бэ новшийг шїїхэд єгєєд шоронд нь хатаавал таарна

ийм байна 2019 01 сар 22

Солонгос гээд оркуудаас манайхан тэгээд мууг нь суралцана дөө, харамсалтай.