Гахайн мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай

Дэлхий Admin Today 2019 01 сар 17 631

 БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсанаас таван сарын дараа Монголд тус өвчин тархсан тухай мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Азийн гахайн мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ өвчинтэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай болжээ.

“Өвчний тархалтыг зогсоох нь ямар ч улс орны хувьд маш хүндрэлтэй асуудал гэдэг нь харагдаж байна. Монголын хувьд гахайн тоо толгойн нягтрал сийрэг байгаагаас харвал өвчин тархах газар нутгийн хэмжээ нэлээд тэлэх магадлал өндөр байна” гэж Хонконгийн их сургуулийн Халдварт өвчин, олон нийтийн эрүүл мэндийн тэнхимийн профессор Дирк Пфайффер ярилцлагын үеэр хэлэв.

Азийн хоёр дахь оронд уг өвчин тархаад байгаа нь БНХАУ-ын хөрш орнууд энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дохио юм. Дэлхийн хамгийн том гахайн зах зээлтэй БНХАУ-д уг өвчин тархсаны улмаас олон тооны гахайг устгасан. Ийм төрлийн халдварт өвчинтэй тэмцэх олон улсын арга хэмжээг удирдан явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өмнө нь Азийн бусад оронд Африкийн гахайн мялзан өвчин удахгүй тархана гэж анхааруулж байжээ.

Азийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын удирдлагууд хил гаалийн хяналтыг чангатгаж, өвчний тархалтыг хязгаарлахаар БНХАУ-д 900 мянга гаруй гахайг устгалд оруулсан байна. Гэвч энэхүү өвчин хүнд хортой нөлөөтэй эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Гахайн мялзан өвчний вирус жил гаруй хугацаанд амьдрах боломжтой гэж судлаачид мэдэгдээд байгаа нь мал, амьтныг халдвараас хамгаалах вакцингүй улс орнууд ялангуяа Таиланд, Вьетнам, Мьянмар зэрэг орны хувьд томоохон эрсдэлтэй юм.

Монголын хувьд ОХУ-тай хил залгадаг Булган аймгийн гахайн аж ахуйд мялзан өвчин гарсан тухай Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллага цахим хуудсандаа мэдээлжээ. Тус аж ахуйгаас халдвар авсан 85 гахай илэрч, улмаар 214 гахайг устгалд оруулсан байна гэж мэдээнд дурдав. Дирк Пфайфферийн хэлснээр, халдварт өвчин БНХАУ эсвэл зүүн Европын алинаас нь Монгол руу орж ирсэнийг тодорхойлох хэрэгтэй гэж хэллээ.

“Ямар ч улс орон вирусийн тархалтаас өөрийгөө тусгаарлаж чадахгүй. Тусгаарлаж чадна гэсэн хуурамч бодолд автвал байдал улам хүндрэлтэй болох болно” гэж тэрбээр нэмж хэлэв.

БНХАУ-д халдвараас сэргийлж, нийлүүлэлтийг бэхжүүлэх зорилгоор гахайг нядалгаанд оруулах нь эрчимжсэний улмаас тус улсад гахайн махны үнэ огцом унажээ. Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар БНХАУ-ын зүүн хойд нутгийн мужуудад гахайн махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар буурсан болохыг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд дурдсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 01 сар 17

мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хамгийн тэргүүн зэргийн асуудал бол мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах асуудал чухал. Иймд мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шинэ шатанд гаргах цаг болсон. Өвчнийхөө гарал үүслийг зөв тогтоож тэмцэх арга хэмжээгээ боловсруулах хэрэгтэ

ККК 2019 01 сар 17

ГАХАЙ ЖИЛ ГАРАХ ГЭЖ БАЙХАД ГАХАЙН ӨВЧИН ГАРГАХ НЬ БУРУУ