Хос хөдөлгүүрт нисэх онгоц хөгжүүлэх гэрээ байгуулжээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 17 493

Японы Аж үйлдвэрийн яам болон АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн төлөөлөгчид хос хөдөлгүүрт нисэх онгоц хөгжүүлэх гэрээ байгуулсан байна. Мөн тэд автомат ажиллагааг сайжруулж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

“Boeing” компанийн төлөөлөгч хэлэхдээ, энэхүү төслийн хүрээнд технологийн салбар өндөр хөгжсөн орны компаниудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна гэжээ. Тэдгээр компаниудад цэнэг хураагуур үйлдвэрлэгч “GS Yuasa” компани болон нэхмэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Toray Industries” фирм зэрэг багтаж байгаа юм.

Хос хөдөлгүүрт хэмээн нэрлэж буй нисэх онгоцнууд нь энгийн болон цахилгаан хөдөлгүүртэй байх юм байна. Нисэх онгоц үйлдвэрлэгч олон компани ирэх 2020 он гэхэд дээрх төрлийн нисэх онгоцнуудыг зах зээлд нэвтрүүлнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх