Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаан хоёр Их аваргатай үргэлжиллээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 17 469

 Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё дуулиантай үргэлжилсээр байгаа бөгөөд энэ өдөр 72 дахь Ёкозүна Кисэносато зодог тайлах шийдвэрээ гаргасан юм.

Хоёр Их аваргатай үлдсэн энэ башёд хүч үзэж буй Озэки цолтнууд маш муу барилдаж байна. Хацү башёгийн 4 дэх өдрийн онцлох барилдаан Такакейшео, Митакэүми нар байж Митакэүми ёрикири мэхээр давсан юм.

Энэ өдрийн бас нэг сонирхолтой барилдаан бол Озэки Гойэдо Ичиножёо А.Ичинноров нар байсан бөгөөд нэлээд удаан тулж барилдсаны эцэст огт ухраагүй Ичиножёо давлаа. Гүржийн бөх Озэки Точиношин, Тамаваши Б.Мөнх-Оргилд уналаа. Иийхүүхоёр Озэки 4 дараалан уналаа. Харин Озеки Такаясү Точиозаныг давснаар 2 даваа, 2 унаатай байна.

Мэргэжлийн сумо бөхийн  71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Мёогирюүг ялж, даваа унаа нь 2:2 болов. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр дахин өөрийн ур чадвараа харуулсан гайхалтай  барилдааныг хийж дэвжээний захад зайлж эргэн Хокүтофүжиг давлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх