Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар тивийн шигшээд багтжээ

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 15 317

Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ.Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт багтжээ.

Тэд ирэх сарын 2-нд Чех улсын нийслэл Прага хотноо болох АЗИ-ЕВРОП тивийн халз тулаанд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Манай тамирчдыг Алдар спорт хороон дасгалжуулагч МУГД.А.Гантулга дасгалжуулж байна.

Тэд Чех улсад халз тулаанаа дуусгаад Унгар, Болгар улсуудад зохиогдох олон улсын тэмцээнүүдэд Үндэсний шигшээ багтайгаа хамт оролцоод эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх