Байнгын хороо Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр Admin Today 2019 01 сар 15 302

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

09.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, Беларусь улсын байгуулсан гурван гэрээг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ багтаж буй юм.

Мөн өнөөдөр 11.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлосон байна. Дэд хорооны хуралдаанаар ЖДҮХС-гийн зээлийн асуудал болон “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэнэ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх