Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээ

Эрүүл мэнд Admin Today 2019 01 сар 07 358

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10.00 цагийн мэдээгээр Баруун 4 зам орчимд агаарын чанарын индекс хамгийн их бохирдолтой буюу 500-ыг зааж байна. Мөн Баянхошуу орчимд 411, МҮОНРТ орчимд 486-г заажээ. ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.

Маш их бохирдолтой 501+ үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх