Лоаст баригдаж буй далан нурснаас 19 хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байна

Дэлхий Admin Today 2018 07 сар 26 777

Лоасын өмнөд нутагт баригдаж байгаа усан цахилгаан станцын далан нурсны улмаас одоогийн байдлаар 19 хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын Аттапеу мужийн захиргаа мэдээлжээ.

Энэхүү далан нурснаас болж Аттапеу мужийн Санамкей дүүргийн хэд хэдэн тосгон үерт автсан байна. Үүний улмаас 1300 айл өрхийн 6000 орчим хүн үерт өртөөд байна гэж Санамкей дүүргийн захирагч Боунхом Поммасане мэдэгдээд, одоогийн байдлаар 2851 хүнийг үерийн аюулаас авраад байна гэж дурдлаа.

Лаосын “Xe Pian Xe Namnoy” эрчим хүчний компанийн барьж буй энэ усан цахилгаан станц нь 410 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ажил төлөвлөгөө ёсоор үргэлжилсэн бол 2019 онд ашиглалтад орох ёстой байжээ. Уг төсөлд Таиландын “Ratchaburi Electricity Generating Holding”, Өмнөд Солонгосын “Korea Western Power”, “Lao Holding State Enterprise” зэрэг компани хамтран оролцсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх