Жирэмсэн үедээ гар утас аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй гэнэ

Эрүүл мэнд Admin Today 2018 07 сар 25 766

Жирэмсэн эхчүүд гар утас хэрэглэх нь муу гэнэ. Тэдний утсанд дуудлага ирж дуугарснаар гэдсэнд байгаа хүүхэд нь айж цочин, нойрноосоо сэрэх аюултай аж. Ийм дүгнэлтэд Нью-Йоркийн нэгэн эрүүл мэндийн төвийн судлаачид хүрсэн байна. Судалгааг удирдан явуулсан профессор Борис Петриковский жирэмсний үедээ үүрэн гар утас хэрэглэх нь осолтой гэдгийг олж мэджээ. Эдгээр төхөөрөмжүүд цацраг идэвхит бодис ялгаруулдагт хэрэг явдал оршиж байгаа биш гэнэ. 

Зүгээр л үүрэн гар утасны дуу жирэмсэн эхчүүдийн гэдсэнд байгаа хүүхдүүдийг айлгаж, нойрны дэглэмийг нь алдагдуулдаг байна. Ураг янз бүрийн дуудлага, дуут дохио, чичирхийлэл зэргийг маш мэдрэг хүлээж авдаг аж. “Хэрэв та эхийн саванд байгаа хүүхэд гэж өөрийгөө төсөөлвөл цаг бүр таныг хэн нэгэн сэрээгээд байвал амар тайван байхгүй л болов уу. Гар утасны дуудлага хүүхдүүдийн нойрны дэглэмийг алдагдуулж өгдөг” хэмээн судлаач эрдэмтэн өгүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх