ИРЭХ СОНГУУЛЬД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ МАГАДГҮЙ ХЭМЭЭН БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Дэлхий Admin Today 2018 07 сар 25 506

Ирэх сонгуульд Орос улс Ардчилсан намын талд зогсож, сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролдож магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

“АНУ-ын төрийн тэргүүний албыг өмнө нь хашиж байсан хүмүүс дунд Оросын талд ийм хатуу байр суурь баримталж байсан хүн байгаагүй. Тийм учраас Оросууд Трампыг дэмжихгүй байх нь тодорхой. Ирэх намар болох сонгуульд Орос улс ардчилсан намыг дэмжих болно” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Дональд Трамп мэдэгдэхдээ, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх дуулианд хоёр талын аль аль нь буруутай гэж мэдэгдэхийн сацуу сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх нотолгоог олж харахгүй байгаа хэмээн тэмдэглэсэн. Тэгвэл энэ уулзалтын дараа тэрбээр энэ талаар мэдэгдэхдээ "АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон байх магадлалтай гэсэн санааг илэрхийлэхдээ буруу ойлголт төрүүлэхээр ярьсан байна" гэсэн юм. Энэ мэдэгдлээс болж тэрбээр хатуухан шүүмжлэлд өртсөн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх