ГРЕКТ ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ

Дэлхий Admin Today 2018 07 сар 24 551

Грекийн Афин хотын ойролцоо гал түймэр гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 50 болжээ.
 
Улаан загалмайн ажилтнууд, сайн дурынхан Афин хотын далайн эргийн Мати амралтын газар орчмоос 26 хүнийг цогцсыг олсон байна. Гал түймрээс аврагдахын тулд хүмүүс далайд хүрэх гэж оролдсон аж.
 
Түүнчлэн 156 бэртэж гэмтээд байгаагийн дунд 16 хүүхэд байгаа бол 11 хүний биеийн байдал тун хүнд байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Гал түймэр Афин болон Коринф хоорондын эрэг хавийн суурингууд  руу тархжээ. Гал унтраах ажиллагаанд хэдэн арван гал сөнөөгчид оролцож, 3 нисэх онгоц, 2 нисдэг тэрэг ажиллаж байгаа хэдий ч хүчтэй салхины улмаас галыг унтраахад хүндрэлтэй байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх