Токио хот орчимд 41.1 хэмд хүрч халжээ

Дэлхий Admin Today 2018 07 сар 23 673

Япон улсын Токио хотоос холгүй орших Сайтама мужийн Кумагаяа хотод орон нутгийн цагаар даваа гарагийн 14:00-ийн үед агаарын хэм урьд өмнө байгаагүй хамгийн дээд цэгт буюу Цельсийн 41.1 хэмд хүрч халжээ.

Тус улсад агаарын дулаан ийм өндөр хэмд хүрч байгаагүй бөгөөд цусны даралт ихсэх, шингэн дутагдах зэрэг хэт халалтаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулжээ.



Япон даяар сүүлийн хэдэн долоо хоногт үргэлжилж буй хэт халалтын улмаас 40 гаруй хүн нас барж, олон мянган хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсээр байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт гэхэд Токио хотын эмнэлгийн түргэн тусламжийн төвд өмнө нь ирж байгаагүй хамгийн олон дуудлага ирсэн бөгөөд тухайн өдөр 11 хүн нас барсан гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх