“Токио-2020” Олимпийн наадмын бэлгэ тэмдгийн нэрийг танилцууллаа

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 23 780

Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” гэж нэрлэсэн байна. Тэдний нэрийг зарлах арга хэмжээ Токио хотноо өчигдөр болжээ. “Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай япон үгнүүд бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай болж байгаа ажээ.

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд интоорын цэцгээрээ бахархдаг байдлыг илтгэж байгаа юм. Эдгээр нэрийг 30 нэрэн дундаас сонгосон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх