60 НАСТАЙ ИРГЭН ҮЕРТ УРСАЖ АМИА АЛДЛАА


Өнөө өглөө 11.30 цагт орсон усархаг аадар борооны дараа зарим газруудад нөхцөл байдал хүндэрч, Баянзүрх дүүрэгт 60 орчим насны эрэгтэй үерт амь насаа алдсан байна. Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай дуудлага ОБЕГ-т иржээ. Мөн автозамуудад ус зайлуулах хоолой байхгүйгээс үүдэж замын боржуур давсан үерийн усыг  жижиг оврын автомашинууд туулахад бэрхшээл тулгарч буй юм байна.

Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх