Та үүнийг мэдэх үү: Бор хярын элс

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 17 973

БОР ХЯРЫН ЭЛС
Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манханы нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ. Тус элсэн манханыг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв гэж байдаг. Элсэн манханы хөндлөн өргөн нь 15 километр, нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр. Бяр хярын элс нь далайн төвшнөөс дээш 450 метр өндөр бөгөөд дагтаршиж нягтаршсан элс юм. Элсний өмнө этгээдээс Мухартын гол эх авч урсдаг.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200км үргэлжлэх “Бор хярын элсэн манхан” хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ. Манхан зүүн тийш Хяргас нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 6м гүн, 36км урт юм.

Мухартын гол: Бор хярын элсний өмнөөс эх авч урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баянбүрд юм. Энэхүү байгалийн онцлогийг харгалзан биологийн ухааны доктор Х.Отгонбилэг чацарганы бут тариалсан нь үр дүнгээ өгч тус жимсгэний шугуй улам өнгө нэмж байгаа ажээ. Хүнгийн гол: Завхан аймгийн Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг. Урт нь 200 километр. Эрт цагт их хулсан шугуй бүхий гол байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх