"Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч 163 иргэн ОРОН ГЭРГҮЙ болсон"


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагийн орчимд усархаг бороо орж үер буусан юм. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр /2018.07.16/ уулнаас уруйн үер бууж тус сумынхан ахин үерт автаад байна. 

Тухайлбал, Өлгий суманд 17.13 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд хэдэн айл өрхүүд усанд автжээ. 

Үерийн улмаас  учирсан гамшгийн хэмжээг тодорхой гаргаагүй байгаа гэж тус сумын удирдлагууд мэдээллээ. Үерийн голомтод нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж, 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байна. 

Одоогоор аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж, 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байгаа аж. Нийт долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлжээ. 

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн ОБГ-ын есөн алба хаагч, нэг автомашинтай 18:54 цагт, Завхан аймгийн ОБГ-ын 9 алба хаагч, 1 автомашинтай 22:10 цагт, Увс аймгийн ОБГ-ын таван алба хаагч, нэг автомашинтай 20:15 цагт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашинтай өчигдөр оройн 22:40 цагт Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлсөн байна. 

Борнууд суманд цэцэрлэгийн хоёр анги бүхэлдээ усанд автсан байдалтай байна

Төв аймгийн Борнуур сумын төвд өчигдөр 13.00 цагийн орчимд орсон борооны улмаас гүүр, сумын төв үерт автжээ. Тухайлбал, “Урьхан” зоогийн газрын урд талд үер бууж зорчих хэсэг хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн билээ. Энэ асуудлаар тус сумын Засаг дарга Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Манай сумын төвд өчигдөр 13.00 цагийн борооны улмаас үер буусан. Өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Үерийн голомтод 60-70 өрх усанд автсан байгаа. Айл өрхийн гэрт нэг метр орчим ус тогтож, хашаа хороо нэлээдгүй эвдэрсэн. Замын тухайд манай сумын хатуу хучилттай 400-500 метр зам үерт автаж, гүүр эвдэрснээс машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Манай сумаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хохирол тогтоох, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор сумын төв лаг шавар идэгдсэн, зорчиход бэрхшээлтэй байгаа. Тиймээс эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт, учирсан хор хохирлыг арилгахаар ажиллана. Цэцэрлэгийн хоёр анги бүхэлдээ усанд автсан. Хүүхдийн эрсдэлгүй орчин учраас ариутгал сайн хийхийг зорьж байна. Мөн сумын гүүрийг эхний ээлжид засварлахаар ярилцаж байна. Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй” гэж мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2018 07 сар 17

Аса Аварга Ахтайгаа тэдгээр Орон гэргүй Айл өрхүүдэд туслах байлгүй дээ