Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ


Долдугаар сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхэд усанд живсэн байдалтай олдсон байна. Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орчимд ар, гэрийнхнийг олж тогтоожээ. Он гарснаар долдугаар сарын 13-ны өдрийн  байдлаар усны ослын тохиолдол аймагт 12, сумд 27,нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 39 удаа гарч 48 хүний амь эрсэдлээ. Үүнээс ес нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд  байсан аж. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна. Усанд осолдох ослуудын дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан тохиолдсон гэдгийг албаны хүмүүс анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх