А. Билгүүдэйгийн хонгор халзан соёолон түрүүллээ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд барианд ирлээ. Энэ жилийн наадмын Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Амарсанаагийн Бигүүтэйгийн хурдан хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. 

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнхбаярын цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мөнхсайханы  хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх