Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Урлаг, Спорт Admin Today 2018 07 сар 12 968

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэг болон хоёрын даваанууд өчигдөр өндөрлөсөн. 

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож байгаа бөгөөд дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын арслангууд манлайлан гурвын даваа эхэллээ. 

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд Г.Өсөхбаяр, О.Балжинням аваргуудын цолыг дуудсанаар эхэллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх