Төв аймгийнхан "Өвлийн өвгөн"-ий учрыг тайлбарлав


Төв аймгийн баяр наадмын нээлтэд өвлийн өвгөн уригдсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан. Тус аймгийн удирдлагууд үүнд тайлбар хийлээ.

Төв аймгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлын алдартнууд олон байдаг. Түүний нэг нь Бүрэн сумын уугуул, ард олондоо "Өвлийн өвгөн аав", "Лир ван" хэмээн алдаршсан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн шагналт Гомбожавын ГОМБОСҮРЭН юм. Энэ жил Г.Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

Ойг угтан Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Засгийн газарт санал уламжилж, уг саналыг үндэслэн Засгийн газрын тогтоолоор 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр болжээ.

Харин ойг өргөн дэлгэр тэмдэглэх зорилгоор аймгийн нутгийн захиргааны байгууллагаас түүний төрөлх нутаг
Төв аймаг байгуулагдсаны түүх 95 жилийн ойг хамтатган зохион байгуулахаар шийдвэрлэж, наадмын нээлтийн үйл ажиллагаанд Г.Гомбосүрэнгийн гэгээн дурсгалд зориулан "Өвлийн өвгөн аав" буюу олноо Хасар Жагаа хэмээн алдаршсан МУГЖ Жаргалсайхан хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Мөн ойг тохиолдуулан аймгийн удирдлагууд Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нарын хамт, түүний амьдрал, уран бүтээлийн "Уулзалт өдөрлөг"-ийг зохион байгуулж, аймгийн музейд "Үзэсгэлэн" дэлгэж, хүндэтгэл үзүүлсэн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх