Гурван хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ


2018.07.09-ний өдөр 17 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар асфальтан замд амины Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтсэн хэрэг бүртгэгдэв. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

УБ хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна.

Жолооч нар аа та бүхэн анхаарах болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх