Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 


Өнөөдрийн байдлаар Хангай нурууны өврийн Чигэстэй, Хэнтий нуруунаас усжих Онон, мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Увс нуурын савын Баруутуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ.

Хархираа, Баруунтуруун гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэсан байна. Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна.

Иймд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхаарууллаа. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх