Г.Ариунбаатар төв талбайд “бут” авна...


Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд дэлхийд данстай Монголын дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-нд 21.00 цагт үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтод  ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох  юм байна.

Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим, Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Туулайхүү, Н.Буянбаатар нар удирдана. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж 200 гаруй хүн тоглолтонд оролцох аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх