Алт олборлогчдоос болж Заамарын 200 гаруй гол, горхи ширгээд байна


Төв аймгийн Заамар суманд "Алт" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш тус сумын 200 гаруй гол горхи, булаг шандны 70-80 хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ байна. Түүнчлэн нутгийн малчид алтны компаниудын голын эргийг тойруулан татсан хашаанаас болж малаа усалж, бэлчээж чадахгүй хүндхэн нөхцөлд амьдарч байгаа аж.



Заамар суманд үйл ажиллагаагаа явуулж буй алтны компаниудаас нэлээд хэд нь урт нэртэй хууль болон Монгол Улсын байгаль орчин, ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг зөрчин алт олборлодог байна. Тэдгээр компаниудын үйл ажиллагааг Төв аймгийн Байгал орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас зогсоож лацадсан боловч хууль зөрчин ажилласаар байдаг гэнэ.

Сумын удирдлагууд болон нутгийн иргэд тэмцэл өрнүүлж, төр засагт дуу хоолойгоо хүргэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ханддаг боловч яагаад ч юм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргадаггүй аж. Ийн уул, ус, газар шороогоо ухуулан амьдрах атга газаргүй шахам болж буй нутгийн иргэд аргаа барж, өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх